“Алтай Эколос” ХХК-ны танилцуулга

Манай “Алтай Эколос” ххк нь 2019 оны 03 сарын 26–нд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэхээр байгууллагдсан. Манай компани нь ОХУ-ын Бохир ус  цэвэрлэх байгууламжийн  шилдэг үйлдвэрлэгч болох  “ТОПОЛ-ЭКО” компануудын Монгол дахь албан ёсны дистрибьютер “Алтай Эколос” ХХК бөгөөд Бохир ус цэвэрлэх бие даасан цэвэрлэх байгууламжийг захиалагчийн хүссэн  объектод нийлүүлж, суурилуулж, байгууламжийн хэвийн ажиллагааны цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцаж байгууллага болон хувь хүмүүстэй хамтран ажиллаж байна.
 
Эколос компани нь Бохир ус цэвэрлэх 3 хүнээс 3 сая хүний хэрэглээнд зориулсан
  - Хөлдөхгүй
  - Үнэргүй
  - Соруулахгүй
шинэ технологоор орос инженерүүдийн хийсэн бие даасан Бага оврын болон Томоохон цэвэрлэх байгууламжуудыг төвийн шугамнаас алслагдсан бүх объектуудад суурилуулах нь тохиромжтой бөгөөд аялал жуулчлалын баазууд болон хөдөө орон нутаг, сургууль, цэцэрлэг, амины орон сууц, хотхон зэрэг багтана.
 
Манай бие даасан Бохир ус цэвэрлэх байгууламж маань байгаль орчинд ямар ч хор нөлөө үзүүлэхгүйгээр бохир усыг 98 хувь цэвэршүүлэх хүчин чадалтай ба цэвэрлэсэн ус нь MNS 4943:2011 Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэршүүлсэн бохир усны ерөнхий шаардлагыг бүрэн хангасан байдаг.
 
Манай бүтээгдэхүүний давуу талуудыг дурьдвал:
  • Технологийн элемэнтүүд болон гадна корпус зэврэлтээс бүрэн хамгаалагдсан полипропилен материалаар хийгдсэн
  • Бохирыг соруулж авах шаардлаггүй
  • Эрчим хүчний зарцуулалт бага
  • Хөрс голохгүй бүх төрлийн хөрстэй газарт суурилуулах боломжтой
  • Ажиллах явцад ямар ч үнэр гарахгүй
  • Засвар үйлчилгээ хийхэд хялбар
  • Тээвэрлэх болон суурилуулахад хялбар
  • Байгаль, экологт хор нөлөөгүй
Бид үйлчлүүлэгч, харилцагчиддаа байгууламжаа суурилуулаад орхилгүй эргэх холбоотойгоор засвар үйлчилгээ болон цэвэрлэгээ хийж харилцан уялдаатайгаар ажилладаг.
Манай Орос Монголын хамтарсан мэргэжлийн баг, хамт олон нь захиалагчийн хүсэлтээр объектын байршил, хоногт гарах бохирын хэмжээ, суурилуулалтанд нөлөөлөх хүчин зүйл зэргийг судлан тогтоож дараах үе шаттай ажлуудыг хийж гүйцэтгэдэг.                                                                                      
Үүнд:
  • Захиалга авах (гэрээ хийх);  
  • Үйлдвэрээс тээвэрлэлт хийх;
  • Захиалагчийн объектод суурилуулалт хийх;
  • Суурилуулалтын дараах цэвэрлэгээ үйлчилгээ хийх гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэнэ.