- Нүүр
- Хэрэглэгчдэд
- Түгээмэл асуулт хариулт
Түгээмэл асуулт хариулт
Байгальд ээлтэй бичил цэвэрлэх байгууламжийг хэрхэн сонгох вэ?
Бохир ус цэвэрлэх байгууламжийг сонгохын тулд бохир хүлээн авах камерын эзэлхүүийг харах. Бохир ус цэвэрлэх байгууламжийн хүлээн авах камерын эзэлхүүнээс хамааран янз бүрийн хүчин чадлаар ажилладаг.
Бохир ус цэвэрлэх байгууламжийг сонгох хоёр дахь үзүүлэлт бол бохирын хоолой байшингаас гарч буй гүн юм. Нийлүүлэлтийн хоолойн холболтын гүн өөр байж болно
- Стандарт 40-80см;
- Миди 80 аас 140 см-ийн гүнд;
- Лонг 140-250 см-ийн гүнд.
Газар доорх ус нь газрын түвшингээс 50 см хүртэл бол цэвэршүүлэх байгууламж албадан зайлуулах зарчмаар цэвэршүүлсэн усыг тусгай саванд хуримтлуулж, дараа нь насосоор зайлуулна.
Энэхүү төхөөрөмж ямар материалаар хийгдсэн вэ?
Сайн чанарын полипропиленаар хийгдэнэ
- полипропилен нь зэврэлтээс бүрэн хамгаалагдсан бөгөөд бидний цэвэрлэх байгууламжуудын удаан эдэлгээ, битүүмжлэл, усны эсэргүүцлийг бүрэн хангадаг;
- Хоргүй;
- Байгууламжаа цаг уурын ямарч нөхцөлд ажиллуулах боломжийг танд олгох;
- Хүчиллэг орчинд тэсвэртэй;
- Жин бага тээвэрлэх, суурилуулахад хялбар
Суурилуулалтыг яаж хийх вэ?
дараах суулгах ажлыг санал болгодог.
- Нүх ухах;
- Суурилуулах ажлыг 2 м-ээс илүү гүнтэй, элсэрхэг хөрс, элсэрхэг хэсгүүдэд гүйцэтгэх бол аюулгүй ажиллагааны стандартын дагуу нүхийг ухана.
- Ус дамжуулах шугам хоолойг байшингаас төхөөрөмж хүртэл угсралтын ажил;
- Оролтын хоолойг хүлээн авах камерт холбох;
- Цахилгааны холболт;
- Компрессорын суурилуулалт;
- Бохир ус цэвэрлэх байгууламжийг турших.